
Монгол хэл соёлын хөтөлбөрүүд
Монгол хэл, түүх үндэсний урлаг соёлоо хүүхдүүдэд зааж сургахад голлон анхаарч ажилладаг.
Бид бага насны хүүхдийн боловсролын хоёр (бага анги ба цэцэрлэгийн анги), сургуулийн насны хүүхдийн дөрвөн (Монгол хэлний-1, 2, 3, 4) ангиуд, нийт 6 ангитай болж байгаа. Бүгд л Монгол хэл, түүх, үндэсний соёлоосоо монгол гаралтай хүүхдүүддээ гадаад хэлний 3 түвшинд нь зааж сургаж байна. Манай сургалтын соёлын хэсэг нь Дэлхийд ховор, монгол нүүдэлчин ардын уламжлалт соёлын өвөрмөц, сонин содонг илэрхийлж харуулна. Бага насны хүүхдийн боловсролын хөтөлбөрт бид бага насны хүүхдүүдийнхээ бүх чадварыг хөгжүүлэнгээ монгол үндэсний дуу, бүжгийг заахын хамт, тэдэнд нийгэмших дадал чадваруудыг олгоход онцгой анхаардаг.
Анхан шатны, дунд шат болон ахисан шатны гурван түвшний монгол хэлний ангидиудад 3-12 насны сурагчид уншиж, бичиж, чөлөөтэй ярьж сурдаг ба бид сургалтын шинэ хөтөлбөртөө тэднийг нэг түвшингийн ангидаа 2 жилээр суралцуулахаар тусгалаа. Хүүхдүүдийн монгол хэлний нь суурь мэдлэгийг нэмэгдүүлж, тэдний эцэг эхчүүдийн Англи хэлний мэдлэгийн болоод соёлын зөрүүг багасгахад, тэдний хоорондын улам сайн ойлголцолыг бий болгоход бид нилээд анхаарч ажиллаж байна.



.png)


