top of page

Залуусын манлайллыг хөгжүүлэх хөтөлбөрүүд

Залуучуудын их, дээд сургуульд элсэх, мэргэжлээ зөв сонгох, тэдний нийгэмд манлайлах ур чадварыг хөгжүүлэх, сэтгэцийн эрүүл мэнд, хувь хүнийхээ онцлог зан чанарыг болон хүүхдүүдийг өөрийгөө хэн бэ гэдгээ танин мэдэхэд манай хөтөлбөрүүд туслахыг хичээдэг

Энэ хөтөлбөр маань манай өсвөр насныхан нийгмээс тусгаарлагдах, хувийн онцлог шинж байдал, цар тахалтай нүүр тулсан зэргээс улбаалан 2020 онд анх эхэлсэн билээ. Мөн эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдийнхээ коллежийн бэлтгэл, ирээдүйд гарч болох бэрхшээлүүд, бусад асуудлуудад нь туслахгүй бол тэдний мэдлэгийн цар хүрээ хязгаарлагдмал, англи хэлний бэрхшээлтэй байдал бас санхүүгийн бололцоо, тэднийг энэ шинэ орчинд ойлгох чадамж, зарцуулах цаг хомс гэдгийг бид ойлгосон билээ.
Иймээс монгол эцэг эхчүүд хүүхдээ тэдний ижил насны, түвшний хүүхдүүдтэй нөхөрлүүлэх, коллежид бэлтгэх, сургалтын тэтгэлэгт хамрагдах магад хэмээн найдахдаа бидэнд хандаж хүүхдүүдээ клүбт явуулдаг болсон. Энэ нь тэдний мөрөн дээр санхүүгийн ихээхэн ачааг хөнгөлж, бага ч гэсэн тусалж байгаа гэж бид итгэдэг. Тэгээд
бид залгамж халаа маань болсон залуучуудынхаа дээрхи хэрэгцээнд зориулан семинар-сургалтууд явуулж, мэргэжилтэн, зочдыг урьж дээрхи сэдвүүдээр ярилцлага өрнүүлэх, спортын өдөрлөг зохиох зэргээр бид хөтөлбөрөө өргөжүүлж ирлээ. Манай зарим зочин илтгэгчид нь Монгол Сургуулийн өмнөх төгсөгчдийн төлөөлөл, “Елит" сургуулийн төгсөгчид, өнөөгийн нийгэмд маань өөр ямар боломж байна? гэдгийг харуулж яваа өөрийн хичээл сурлага, ажил мэргэжил дээрээ тун амжилттай яваа хүмүүс байдаг. Энэ бол эхний үеийн хүмүүсийн туулдаг зам гэдэгт эргэлзэхгүй.
Бидний зорилго бол өсвөр насны хүүхдүүддээ өөрийн нөөц боломж, чадвараа дайчлан хөгжүүлэхэд нь туслан дэмжихэд шаардагдах олон үүд, хаалгыг нээж өгөх явдал юм.
Цаашлаад өсвөр насныхан дунд “Маргаашийн Манлайлал” гэдэг дүү клүб нэг жилийн өмнөөс Монгол Сургууль дээр нээгдэж, бид хамтдаа цэцэглэн хөгжиж байгааг харахад нэн таатай байна. Бас нэг шинээр мэндэлсэн хөтөлбөр гэвэл “Шинэ Ээжүүдийн клүб” байгаа. Ингээд эцэг, эхчүүддээ дахин хэлэхэд манай сургууль дээр таны хэдэн ч насны хүүхэд хүрэлцэн ирэхэд бидний бий болгосон энэхүү шаталсан аль нэгэн сургалтанд хамрагдаж чадахаар бид бараг 01-18 бүх насны бүх хүүхдүүдийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаадаа баяртай байдаг. Энэ бол бидний ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.

bottom of page